Монгол-Германы парламентын бүлгийн дарга, гишүүд ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дэд дарга, ноён Тобиас Винклертэй уулзлаа.
Тэрээр Герман-Төв Азийн парламентын бүлгийн талаар товч танилцуулж, бүлгийн эрхлэх асуудалд нийт зургаан улс хамаардаг бөгөөд Монгол Улс онцгой байр эзэлж буйг илэрхийлэв.
Бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн О.Саранчулуун ХБНГУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог хэрхэн дэмжиж, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд яаж хүргэж ажилладгийг судалж байснаа сонирхуулж, энэ талаар цаашид туршлага солилцож, хамтран ажиллахад баяртай байгаагаа илэрхийллээ.

