Байгаль орчны бодлогын уялдаа холбоог сайжруулах талаар танилцууллаа

Олон улсын байгаль хамгаалах бүлгийн түншлэл, хөрөнгө оруулалтын чуулган АНУ-ын Вашингтон хотноо /2025.10.27/ эхэллээ. Чуулганы хүрээнд тус бүлэгтэй хамтран ажилладаг 19 орны шийдвэр гаргах түвшний төлөөлөл оролцож байгаа бөгөөд манай улсаас БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл болон албаны хүмүүс оролцож байна.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, “Олон улсын Парламентын Гишүүдийн Бодлогын Форум”-ын үеэр байгаль орчны бодлогын уялдаа холбоог сайжруулах, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн зорилтуудыг уялдуулахад тулгамдаж буй асуудал, цаашдын зорилгын талаар товч танилцуулав.

Мөн Монголд дэлхий дээр байгаа хулангийн 80% буюу 80 орчим мянган толгой хулан байгааг дурдан энэ зүйл амьтны хамгааллын асуудал манай улсаас шууд хамааралтай бөгөөд хууль эрх зүйн талаасаа хангалттай хамгаалагдаж ОУ-ын конвенцууд болон Монголын улаан дансанд бүртгэгдсэн зэрэг мэдээллийг хүргэв.

Түүнчлэн ирэх онд Монгол Улсад зохион байгуулагдах #COP17 олон улсын хурлын талаарх мэдээллийг танилцуулан, оролцогч улсуудын парламентын гишүүдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.

Энэхүү арга хэмжээ нь байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн түншлэл, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, олон улсын байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Байгаль орчны бодлогын уялдаа холбоог сайжруулах талаар танилцууллаа

  1. Wonderful items from you, man. I have take into account your stuff prior to
    and you’re just too wonderful. I really like
    what you’ve acquired right here, really like what you’re stating and the way in which in which you are saying it.
    You make it entertaining and you continue to
    take care of to stay it smart. I can’t wait
    to learn far more from you. This is actually a great web
    site.

    Also visit my website; tải sex hay 2025

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.