Нам даралтын зуухтай айлуудад хорооны Засаг даргын тодорхойлолтоор түлш нэмж олгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамжийн асуудлаар хороодын Засаг дарга нартай  өчигдөр уулзжээ.


Нийслэлийн хэмжээнд 400 түлш борлуулах цэг ажиллаж буй бөгөөд цэгүүдийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, цаашид яаралтай авч хэрэгжүүлэх ажлуудаа эрэмбэлжээ. Хороодын Засаг дарга нар түлш савлагаан дээр бичсэн хэмжээндээ хүрэхгүй байх, зарим айл өрх байшин сууцны хэмжээ том, нам даралтын зуухаар халаалтаа шийддэг зэргээс үүдэн өдөрт нэг шуудай түлш хүрэхгүй байгаа асуудлаар иргэд гомдол санал хэлсэн байна.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар, “Тавантолгой түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хороод хамтарч ажиллаж, өрхийн мэдээллийн бүртгэлийг нэн тэргүүнд шинэчлэх хэрэгтэй. Түлшний хулгайн асуудлыг таслан зогсоомоор байна. Үйлдвэрийн дамжлагаас хэрэглэгчдийн гарт ирж буй түлшний чанарын хяналтыг нэмэгдүүлэхийг үүрэг болгоё. Түлшний савлагаан дээр 25 кг гэж бичээд дутуу савласан байвал хариуцлага тооцно. Мөн том метр квадраттай, нам даралтын зуухтай сууцуудыг халаахад өдөрт олгож буй түлш хүрэхгүй байгаа асуудал ярьж байна. Хороон Засаг дарга нар айл өрхүүдээрээ явж, түлшний өдрийн хэмжээг нэмж, уян хатан ажиллах хэрэгтэй. Нам даралтаар халдаг зуухтай айлуудад хорооны Засаг даргын тодорхойлолтоор түлш нэмж олгох хэрэгтэй” гэв.

Иргэд “Хотула” апп болон “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан түлшээ авах боломжтой юм. 

Энэ мэдээг хуваалцах :

3 thoughts on “Нам даралтын зуухтай айлуудад хорооны Засаг даргын тодорхойлолтоор түлш нэмж олгоно

  1. Hello! This is kind of off topic but I need some advice from an established blog.

    Is it very difficult to set up your own blog?
    I’m not very techincal but I can figure things out pretty fast.
    I’m thinking about creating my own but I’m not sure where to begin. Do you have any ideas or suggestions?

    Appreciate it

    Also visit my blog online casino slots real money

  2. I used to be suggested this web site via my cousin. I’m now not
    positive whether or not this post is written by way of him as nobody else recognize such precise approximately my problem.

    You’re amazing! Thanks!

    Here is my web page: unlimited coins android

  3. I’m gone to say to my little brother, that he should also pay a visit this website on regular basis to obtain updated from most
    recent reports.

    Look into my web blog: lc888

Lester-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.