Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ

Туулын хурдны замын төслийг анх 2013 онд Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж байжээ. Үүнээс хойш 2020.05.13-ны өдрийн “Алсын хараа-2050” бодлого, 2021.12.30-ны өдрийн УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоол зэрэгт Туулын хурдны замыг барих талаар тусгасан байдаг. Улмаар Туулын хурдны замын зураг төслийг 2024 оны 11 дүгээр сарын 8-нд шинэчлэх захирамж гарч, зураг төслийн ажлыг гүйцэтгэж эхэлсэн. 2025 онд нарийвчилсан төлөвлөгөө зургийг дахин шинэчлэн батлуулжээ. Үүнээс өмнө 2014-2016 онд Туулын хурдны замын анхны зураг төслийг боловсруулан магадлалаар батлуулжээ.

Тухайлбал,

  1. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого  Алсын хараа – 2050 “Дагуул хот, тосгоныг холбосон хурдны замтай болно” (II үе шат (2031 – 2040) 9.3.5-д заалтын  зорилт  /2020.05.13/
  2. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020 – 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.3.1. Улаанбаатар хотын авто замын үндсэн сүлжээг хөгжүүлнэ,  6.3.3. Гудамж замын уулзварыг сайжруулж, олон түвшний уулзваруудыг барина. / 2020.12.04/
  3. УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоол  4.1.5 Нийслэл Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий “Шинэ тойрог зам”-ыг барьж байгуулах тухай  /2021.12.30/ тогтоолд үндэслэн Туулын хурдны замыг барьж байгаа аж.
Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.