Иргэд 3 төрлийн түлшнээс сонгож хэрэглэх боломжтой

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж, дөрвөн чиглэлээр үүрэг өглөө.

Нэгдүгээрт, сайжруулсан шахмал түлш жиндээ хүрэхгүй байгаа асуудалд “Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалтын албаны дарга О.Мишээл хэлэхдээ, “Манай үйлдвэр 25 кг-аар жинг тохируулдаг автомат савлагааны машинтай. Аравдугаар сарын 7-нд туршилтын савлагааны 400 орчим шуудай түлш жиндээ хүрэхгүй гарч, борлуулалтын цэгүүдэд хүрсэн. Асуудлыг засаж, автомат савлагааны машины жинг тохируулсан” гэлээ.

Хоёрдугаарт, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрээс түлшийг нунтаг савласан зөрчил гараагүй байна. Тиймээс “Нүүрс үүрч бутарсан байна” гэх гомдлын дагуу тээвэрлэлтийн шат дамжлагуудад хяналтаа сайжруулахыг чиглэл болголоо.

Гуравдугаарт, иргэдээс сонголттой түлш худалдан авах хүсэлтийг олноор ирүүлж байгаа учраас өнөөдрөөс хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлинг гэсэн гурван төрлийн сонголттой түлш худалдаалах бэлтгэлийг базаав. Барьцалдуулагчгүй угаасан нүүрс түлэх хүсэлтийг Шувуун фабрик, Өлзийт, Био, Ботаник зэрэг хотын захын хорооллын иргэд илүүтэй тавьж байгаа учраас тухайн орчимд түлхүү угаасан нүүрсийг борлуулах үүрэг өглөө. 25 кг савлагаатай угаасан нүүрсийг 7-10 хоног борлуулж, иргэд гурван түлшээ харьцуулан түлэх боломжийг нь олгох аж. Түүнчлэн түлшийг бүх цэгт ижил хэмжээгээр өгөхөд зарим цэгт хурдан дуусаж, заримд нь үлдэгдэл гарч байна. Тиймээс хүн амын нягтаршил ихтэй цэгүүдэд 5-10 тонны хэлбэлзэлтэйгээр түлш хүргүүлж байгаа юм.

Дөрөвдүгээрт, түлшний борлуулалтын цэгүүдэд дээрх асуудлуудын хэрэгжилтийг хянах зорилгоор 10 баг гарган ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар борлуулалтын цэгүүдийн түлшний нөөц хүрэлцээтэй хэмжээнд байгааг “Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалтын албаны дарга О.Мишээл тодотгов. Өчигдөр шөнө түлшний 315 борлуулалтын цэгт 1700 тонн түлшний үлдэгдэлтэй хоножээ. Нийслэлд 26 аж ахуйн нэгж түлшний тээвэрлэлт хийж байгаагаас гүйцэтгэл 20 хувьд хүрээгүй байсан хоёр аж ахуйн нэгжийн тээвэрлэлтийн гэрээг цуцалсан. Тус тээвэрлэлтийн хуваарийг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас биелүүлж байгаа бөгөөд нийт тээврийн ААН-үүд хоногийн 24 цагийн 16 цагт түлш түгээх, тээвэрлэх ажлыг гүйцэтгэж, өдрийн цагаар боруулалтын цэгүүдэд, шөнийн цагаар агуулах руу түгээлт хийж байгааг хотын орлогч онцолсон юм.

Энэ мэдээг хуваалцах :

5 thoughts on “Иргэд 3 төрлийн түлшнээс сонгож хэрэглэх боломжтой

  1. Hi there! Do you know if they make any plugins to assist with Search Engine Optimization? I’m trying to get
    my blog to rank for some targeted keywords but I’m not seeing very good results.
    If you know of any please share. Cheers!

    My blog Valorium Dexeris scam

  2. First of all I want to say great blog! I had a quick question in which I’d
    like to ask if you don’t mind. I was interested to know how you center yourself
    and clear your thoughts prior to writing. I have had a
    tough time clearing my mind in getting my thoughts out there.
    I truly do take pleasure in writing but it just
    seems like the first 10 to 15 minutes are generally lost simply just trying to figure out how to begin. Any ideas
    or hints? Cheers!

    my webpage – Rumbo Fundorix

  3. We are a group of volunteers and starting a brand new scheme in our community.

    Your web site provided us with valuable information to work on. You’ve
    done an impressive task and our whole neighborhood
    can be grateful to you.

    Also visit my web site … win678

RichardJurce-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.