Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр (2025.11.03) Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын төслийн талбай, барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.
90МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн талбайд өнөөдрийн байдлаар дотоодын 110 хүн, гадаадын 120 хүн ажиллаж, төслийн барилгын ажил 18 хувьтай явагдаж байна. өслийн гүйцэтгэгчээр “Пауэр чайна-Пауэр чайна чэнгду” компанийн түншлэл ажиллаж байгаа юм.
Цаашид Усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын үед 800–1000 хүн түр ажлын байраар, ашиглалтад орсны дараа 60–80 хүн байнгын ажлын байраар хангагдах боломжтой юм.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр тухайн төсөлд ажиллаж байгаа орон нутгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэх, орон нутгийн компани аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хамтран ажиллах талаар болон гаалийн баталгаат агуулах байгуулах асуудлуудаар хамтран ажиллахаар төслийн багийн гишүүдтэй санал солилцлоо.



