Б.Түвшин: Урсгал зардлаас 416 тэрбум төгрөг хасах боломжтой

УИХ-ын гишүүн Б.Түвшин зарчмын зөрүүтэй санал гаргаж урсгал  зардлаас 416 тэрбум төгрөг хасах боломжтой гэсэн тооцоог танилцууллаа.

Түүний хэлснээр, хэмнэлтээс гарах хөрөнгийг дараах байдлаар зарцуулах санал гаргасан байна.

Үүнд:
– Улсын хэмжээнд зайлшгүй шаардлагатай зам, дэд бүтцийн ажилд 30–40 тэрбум төгрөг,
– Хэдэн жилийн өмнө барьж эхлээд гүйцээгүй, балгас болох гэж буй барилгын ажлыг дуусгахад 1.4 тэрбум төгрөг зарцуулах,
– Ингэснээр нийт 50 орчим тэрбум төгрөгийг нийгэмд шаардлагатай төслүүдэд чиглүүлэх,
– Харин үлдсэн 350–360 орчим тэрбум төгрөгийг багш, эмч нарын цалингийн нэмэгдэлд зориулах нь зүйтэй гэж үзжээ.

УИХ-ын гишүүн Б.Түвшин “Хэмнэлт гаргасан төсвийг зөв чиглэлд, иргэдийн амьдралд бодитоор нөлөөлөх салбарт зарцуулах нь хамгийн оновчтой алхам” гэж онцлов.

Түүний гаргасан энэ зарчмын зөрүүтэй санал нь улсын төсвийн үр ашгийг нэмэгдүүлж, боловсрол, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилготой гэж үзэж байна.

Энэ мэдээг хуваалцах :

2 thoughts on “Б.Түвшин: Урсгал зардлаас 416 тэрбум төгрөг хасах боломжтой

  1. Энэ Б.Түвшин гишүүн харин нэлээд чамбай гишүүн бна лээ. Эдийн засагч санхүүч хүн ондоо л доо

  2. Зам тээврийн яамны Авто замын газрын дарга гэж зартай луйварчин сугармаа гэгч нь Улсын төсвийн 50 сая төгрөгөөр 2024 онд Австрали явж тэнд бгаа элчин сайд Даваасүрэнтэй хулгайн гэмт хэргээ төлөвлөөд ирсэн. Даваасүрэнгийн дүү Даваацэрэн гэгч нэг хэнхэг нөхөр “Ди Вай Кэй би” гэх луйврын компани байгуулсан. Сугармаа нь УИХ-ын гишүүн асан хар Р.Буд гэгч өвгөн. Энэ өвгөн Буд нь Даваацэрэнгийн эхнэртэй “Кэйро” гэх компанийг дундаа өмчилдөг. Сугармаагийн мөнгө угаах групп дээр сүүлийн үед “Эн би си си” гэх компани, түүнийг төлөөлж 1 ангийн хүү Ганхуяг нэмэгдэж орж ирсэн. Сугармаа нь эдгээр компаниудад хамаг өндөр төсөвтэй ажлыг авч өгч нууцаар хахуулаа хувааж иддэг нь нууц мөртлөө, үнэн мэдээлэл. сугармаа нь 28 орон сууцтай ба энэ нь Будтай нийлж авто зам барилгын болон бусад тендерийн луйвраар бий болсон мөнгөөр авсан байрууд. Эдгээр луйварчдыг шалгана уу

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.