УИХ-ын гишүүний тэтгэмжийг цуцлах асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо хамтран хуралдаж, УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн асуудлыг цуцлах хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Тус асуудал нь төрийн өндөр албан тушаалтнуудын тэтгэмж, урамшууллыг хязгаарлах, төсвийн үр ашигтай зарцуулалтыг хангах зорилготой хуулийн багцын нэг хэсэг юм.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, мөн Төрийн албаны зөвлөлийн төлөөлөл оролцох бөгөөд эцсийн шийдвэрийг УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.