Д.Цогтбаатар: Нэг үйлдэлд нэг л арга хэмжээ авдаг тогтсон зарчим бий

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол болон тогтоолыг баталсан чуулганы хуралдаан, хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Түүнийг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах эсэх дээр гишүүд байр сууриа илэрхийлж буй.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:

“МАН-ын бүлгийн шийдвэрээр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг дэд даргаас нь чөлөөлсөн. Соёл иргэншилт улс орнуудын хууль эрх зүйн орчинд нэг үйлдэлд нэг л арга хэмжээ авдаг тогтсон зарчим бий. Давхар хариуцлага тооцдоггүй” гэв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэдэг Цэцийн шийдвэрт арга хэмжээ авсан бөгөөд УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.