Цэргийн төв эмнэлэг, ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтэс “Диабеттэй хүмүүсийг ойлгож, дэмжицгээе” аяныг эхлүүллээ

Жил бүрийн 11 дүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Диабеттэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан байдаг бөгөөд энэ өдрийг угтан дэлхийн 160 гаруй орны нэг тэрбум гаруй хүн тусгай арга хэмжээнд нэгдэн, идэвхтэй оролцдог уламжлалтай.

Энэ хүрээнд Цэргийн төв эмнэлэг нь Зэвсэгт хүчний Жанжин штабын Эрүүл мэндийн хэлтэстэй хамтран “Хөдөлмөр эрхэлж буй диабеттэй хүмүүсийг ойлгож, дэмжицгээе” аяныг 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр албан ёсоор эхлүүллээ.

Аяны хүрээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудын офицер, ахлагч, ажилтан, албан хаагчдад чиглэсэн дараах үйл ажиллагааг шат дараатайгаар хэрэгжүүлж байна.

Үүнд:

1. Диабетийн эрсдэлийг үнэлэх

2. Биеийн хэмжилт хийх / өндөр, жин, бүсэлхийн тойрог, БЖИ/

3. Захын цусанд түргэвчилсэн аргаар глюкоз үзэх

4. Диабетийн эрсдэлтэй хүмүүст глюкозын ачаалалт сорил хийх

5. Дотоод шүүрлийн эмчийн үзлэг, зөвлөгөө

6. Хоолзүйчийн зөвлөгөө, мэдээлэл

Диабетийн талаар сургалт мэдээллийг дараах сэдвээр өгч байна.

1. Диабетийн тухай ойлголт, оношилгоо, эмчилгээ, хяналт, урьдчилан сэргийлэлт /ЦТЭ-ийн дотоод шүүрэл судлалын их эмч, АУ-ны магистр, хошууч Б.Дэлгэрмаа/

2. Диабетийн хүндрэл, түүнээс хэрхэн сэргийлэх тухай /Эмч Ж.Энх-Од/

3. Диабетийн үеийн хоол эмчилгээ /ЦТЭ-ийн хоолзүйч, дэслэгч Т.Сүрэнзаяа/ нар сургалт явуулж, тараах материал, гарын авлагаар дамжуулан мэдээ мэдээллийг өгч байна.

Энэ өдөр Зэвсэгт хүчний 310 дугаар ангид дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласан ба цаашид төлөвлөгөөний дагуу бусад нэгтгэл, ангиудад дээрх аяныг өрнүүлэхээр ажиллаж байгааг ЗХЖШ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Цэргийн төв эмнэлэг, ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтэс “Диабеттэй хүмүүсийг ойлгож, дэмжицгээе” аяныг эхлүүллээ

Poppy-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.