Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг НҮБ-ын Хүн амын сантай хамтран ажиллана

УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Б.Жаргалан нар НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Халид Шарифиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хэлэлцсэн гол асуудлууд:
– НҮБ-ын Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд хамтын ажиллагаа хийх;
– 2017 онд хийгдсэн Монгол улс дахь Жендэрт суурилсан хүчирхийллийн Үндэсний хэмжээний судалгааны 2 дахь шатны судалгааг 2026 онд хийхэд бодлогын дэмжлэг үзүүлэх;
– НҮБХАС-с хэрэгжүүлж буй Технологийн орчин дахь Жендерт суурилсан хүчирхийллийг (TFGBV) Цагдаагийн газрын тогтмол мэдээлэл цуглуулалтын системд нэгтгэх асуудалд бодлогын дэмжлэг үзүүлж Монгол Улсад Гэмт хэргийн ангиллыг шинэчлэх зэрэг ажлуудаар хамтран ажиллахаар болсныг УИХ-ын ришүүн О.Саранчулуун мэдээллээ.

Тэрээр, “Технологийн хөгжилтэй зэрэгцэн Жендэрт суурилсан хүчирхийллийн өөр хэлбэрүүд гарч ирж байгаа тул зохицуулалт, хууль, дүрэм журамд ч өөрчлөлт оруулах нь анхаарах асуудал болоод байна” хэмээн онцлов.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.