УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Солонгосыг зорих сурагчдыг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өнөөдөр /2025.11.06/ БНСУ-ын Инчон хотноо зохион байгуулагдах K-SDGs Youth Forum-д Монгол Улсаа төлөөлөн оролцох сурагчдын төлөөлөлтэй уулзав.

Уг арга хэмжээний хүрээнд НҮБ-ын тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангахад хиймэл оюун ухааны үр нөлөөллийн талаар мэтгэлцэх юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
“Тэмцээн, мэтгэлцээнд нь жаахан ч гэсэн тус болох болов уу гээд англиар яриа өрнүүлэв. Баруун хязгаарын Баян-Өлгийгөөс Говь-Сүмбэр хүртэл олон газраас цугласан хүүхдүүд ямар ухаалаг, ямар ганган англиар үзэл бодлоо илэрхийлж, мэтгэлцэж байна аа!! Манай Сүхбаатар дүүргийн оролцогч маань бас мундаг байлаа. Маш их бахархав” гэв.

Энэхүү тэмцээн 2023 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд жил болгон өөрийн онцлогтой явагддаг. Урьд урьдын жилүүдэд БНСУ-ын сурагчид Монгол Улсад ирж тэмцээнд оролцдог байсан бол энэ жил манай сурагчид Солонгос улсад очиж 2 улсын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хиймэл оюун ухааны үр нөлөөллийн талаар санал бодлоо солилцож, мэтгэлцэх юмя

Мэтгэлцээнээс шалгарсан шилдэг нэг сурагч НҮБ-ын индэр дээрээс дуу хоолойгоо хүргэх нь энэ хөтөлбөрийн гол онцлог.

Түүнчлэн энэ жилийн оролцогчид дараа жилийн хөтөлбөрийн оролцогчдод зөвлөгөө өгч, сургагч багш болох аж.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.