Монгол Ардын намын XXXI Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан /2025.11.18/ Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө.
Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал дараах албан тушаалд нэр дэвшигчдээ танилцуулж, Бага хурлын гишүүдийн дунд санал хураалтыг явуулж, олонхын саналаар сонгож батлав.
Тодруулбал, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар Я.Содбаатарыг хуралдаанд оролцсон нийт гишүүний 99.6 хувийн саналаар сонгож баталлаа.
Мөн намын орон тооны Нарийн бичгийн даргаар:
Ө.Золбаяр – Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч
Б.Пүрэвдагва – МАН-ын намын байгуулалтын дарга
С.Мөнгөнчимэг – Сангийн дэд сайд асан
М.Цэлмүүн – МАН-ын гишүүн гэсэн хүмүүс шинээр томилогдов.
Н.Энхбаатар – одоо ажиллаж буй албан тушаал нарийн бичгийн даргаараа үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.
Орон тооны бус нарийн бичгийн даргаар:
Д.Мөнхсайхан – Баянхонгор аймгийн Засаг дарга
Д.Сумьяабазар – Хотын дарга асан
Б.Чойжилсүрэн – Эрчим хүчний сайд нар томилогджээ
Намын Удирдах зөвлөлийн гишүүнээр 39 хүнийг, намын санхүүгийн дотоод аудиторын албан тушаалд Ц.Норовжамцыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгож баталлаа.
Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөрийг, тус хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны даргаар Б.Амарсанааг сонгосон байна.


