АБГББХ: Таван жилийн үндсэн чиглэл батлах тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.11.19/-ийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүд судалгааны их сургуулийн тухай хуулийн төслийн талаар асууж дотоодын их, дээд сургуулиудын чанарыг сайжруулах, боловсролын чанарыг дэлхийн жишигт хүргэхэд салбар яам анхаарч, таван жилийн хөгжлийн чиглэлд тодорхой бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг хэллээ.

Дунд хугацаанд хэрэгжүүлэх бодлогын бичиг баримтыг цэгцэлж, харилцан уялдаатай дунд хугацааны 20-иод бодлогын бичиг баримттай болсон. Таван жилийн хөгжлийн чиглэлийг 10 зорилтын хүрээнд 8 чиглэлээр оруулж ирэхдээ Алсын хараа 2050, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн хүрээнд оруулж ирсэн байна. Гишүүд Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд хүний хөгжил, удмын сангийн бодлогын асуудал тусаагүй байна. Улсын болон хүний хөгжлийн асуудалд шинжлэх ухаанчаар хандах ёстой гэв.

Хуулийн төслийг хэлэлцэж, санал дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүллээ гэж МАН-ын бүлгээс мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.