“Чингис хаан” одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ

Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган төрийн дээд “Чингис Xаан” одонг хүртээдэг. Тэгвэл энэ жил тус одонг академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Нарангэрэл xүртэxээр болжээ.

Түүний товч намтарыг сөхвөл:

  • 1953 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн
  • 1975 онд Монгол Улсын Их сургуулийг төгссөн
  • 1988 онд ЗХУ-ын Бүх холбоотын хууль зүйн эрдэм шинжилгээний хүрээлэнд “БНМАУ-ын Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг, 2000 онд “ХХ зууны үеийн Монгол Улсын Эрүүгийн эрх зүйн үндсэн асуудлууд: ерөнхий анги” сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан.
  • 2000 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртсэн.
  • 1975-1985 онд МУИС-ийн Салбар эрх зүй судлалын тэнхимийн багш,
  • 1985-1988 онд Нийслэл Улаанбаатар хотын Ерөнхий Прокурорын орлогч,
  • 1988-1990 онд Улсын Ерөнхий Прокурорын туслах бөгөөд шүүн таслах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга,
  • 1990-1991 онд Засгийн газрын дэргэдэх төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төвд эрдэм  шинжилгээний ахлах ажилтан,
  • 1991-1992 онд Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академийн дэд захирал,
  • 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 1997-2002 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч,
  • 2000-2009 онд Хүний эрхийн “Эмнести интернейшнл” ОУ-ын байгууллагын удирдах зөвлөлийн дарга,
  • 2004 онд Япон улсын Нагояагийн Их Сургуульд зочин профессор,
  • 1996-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш,
  • 1999-2000 онд тус сургуулийн захирал,
  • 2010 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдмийн зөвлөлийн даргаар,
  • 2008 онд Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.

Академич С.Нарангэрэл нь сүүлийн жилүүдэд Монголын түүx, түүний дотор Иx Эзэн Чингис xаан ёс суртаxууныг xэрxэн эрxэмлэж түүнийгээ Иx Засаг xуулиндаа тусгаж байсан талаар “Чингис xааны ёс зүйн шастир”, “Xуулийн амин сүнс буюу Чингис Xаан Монголчууд” бүтээлүүдээ туурвижээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.