УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут мэндчилгээ дэвшүүллээ.
Тусгаар улсын иргэн танд,
Анхдугаар үндсэн хуулиа баталж, МОНГОЛ улсаа тунхаглан зарласны 101 жилийн ойн мэндийг хүргэе!
🇲🇳 Өдгөөгөөс 101 жилийн тэртээ Монгол орны өнцөг булан бүрээс аймаг, хошууны нийт 77 төлөөлөгч Нийслэл хүрээнд хуран цуглаж Анхдугаар их хурлаа хуралдуулан, Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халж “Анхдугаар Үндсэн хууль”-ийг 15 хоног хэлэлцэж, аргын тооллын 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж байжээ.
🇲🇳 Бүрэн эрхт Монгол Улс, бүтэн заяат ард түмний минь цог хийморь нь босоо байж, Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс минь үүрд мандан бадрах болтугай!
