Б.Пунсалмаа: Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхт өдрийн мэндийг Монголын ард түмэнд өргөн дэвшүүлье

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа мэндчилгээ дэвшүүллээ.

🇲🇳 Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхт өдрийн мэндийг Монголын ард түмэнд өргөн дэвшүүлье!

Төрт ёсоо бэхжүүлж, тусгаар тогтносон Монгол Улсаа эрх зүйт төрийн жишигт хүргэн дэлхий дахинд тунхагласан энэ өдөр —
Монголын ард түмэн эрх чөлөө, тэгш байдлын үнэт зарчмуудаа хуульчлан тунхагласан түүхэн агшин билээ.

Түүхийн тэр цаг мөчид Монгол Улс Азийн орнуудаас анхлан эмэгтэй, эрэгтэй иргэдийн эрх тэгш байдлыг Үндсэн хуульдаа тунхаглаж, хүний эрх, ардчиллын үнэт уламжлалаа бүтээснээрээ дэлхийд тод мөр үлдээсэн юм.

Өнөөдөр, Монгол Улсын хэмжээнд нийт сонгогчдын 51 хувь, Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн 32 буюу 25.4 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь
🇲🇳 Монголын парламентын түүхэнд байгаагүй өргөн төлөөлөл,
🇲🇳 шинэ цагийн тод гэрэл,
🇲🇳 ардчиллын үнэт амжилт болон бичигдэж байна.

Монгол Улс хөгжин мандаж, төр улс нь түвшин сайхан оршихын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье!

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.