“Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич А.Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

  • Шинжлэх ухаан, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж, олон арван нэг сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл, олон зуун өгүүлэл, заавар, зөвлөмж, гарын авлага боловсруулж, биологийн салбарын мэргэжилтэй хүний нөөц бэлтгэх, Монгол орны загасны аймаг, ус нуурын биологийн олон янз байдал, загас, амьтан, ургамлыг нөхөн үржүүлэх шинжлэх ухааны аргачлал боловсруулан, загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийг үндэслэн байгуулж, боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор, академич Аюурын Дулмаад цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Аюурын Дулмаа нь Хөвсгөл, Дархадын хотгорын Цагаан нуур, Төгрөг, Хармай, Тарган, Монгол Алтайн Толбо, Хонгор-Өлөнгийн нуур, хангайн Улаагчины хар, Найман нуур, Бага, Жаахан нуур, Дорнод тал хээрийн Хөх, Сүхбаатар аймгийн Ганга, Дагшин, Зэгст зэрэг найман аймгийн 25 нууранд загас нутагшуулан үржүүлсэн. Ингэснээр жилд 50-340 тн загас барих нөөцийг улсдаа бий болгосон  юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.