ХУД-ийн 10-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажил дууслаа

Нийслэлийн ХУД-ийн 10 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.

Тус өрхийн эрүүл мэндийн төвийн барилга нь тэнхлэгээрээ 21м х 14.0м хэмжээтэй, зоорьгүй, хоёр давхар юм. Мөн I давхарт яаралтай түргэн тусламж, эхо, сэргээн засах, физик эмчилгээ, лаборатори, узель, угаалгын, ариун цэврийн,  цахилгааны өрөө, II давхарт үзлэг, тариа, дархлаажуулалт, архивын өрөө болон бусад өрөө тасалгааг төлөвлөн хийж, гадна тохижилтод явган хүний зам талбай, авто зам болон авто зогсоол зэргийг хийж гүйцэтгэсэн байна.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Элбэг гүн” компани тус ажлыг гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ гэж НЗДТГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “ХУД-ийн 10-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажил дууслаа

  1. Hello every one, here every one is sharing these know-how, so it’s nice to read this weblog, and I
    used to visit this weblog everyday.

    Here is my webpage :: More Details; Pauline,

Roberto-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.