Барилгын ажил нь есөн жил гацсан СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулжээ

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөл барих ажил есөн жилийн турш гацсан. Уг ажлыг 2024 оны долоодугаар сарын 3-ны өдрийн эрх шилжүүлэх тухай тушаалаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид шилжүүлсэн. Үүний дагуу нийслэлийн төсвөөс шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж, өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус байршилд НЗД-ын орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан ажиллав.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг долоо хоногийн өмнө улсын комисс хүлээн авсан. Өнөөдрийн байдлаар сурагчдаа хүлээн авч, сургалтын үйл ажиллагаа жигдэрсэн. 2016 онд тус өргөтгөлийг барина гэж Боловсролын яамнаас төсөв нь шийдэгдсэн боловч барилгын ажил бүрэн зогссон. Тодруулбал, тендерт шалгарсан гүйцэтгэгч компанийн захирал зуурдаар нас барснаар барилгын ажил 3–4 жил зогсонги байдалтай үргэлжилсэн. 2024 онд эрх шилжүүлэх тухай хуулийн дагуу ажил нийслэлд шилжиж ирсэн. Барилгын ажлыг гүйцэтгэж дуусгаад улсын комисст хүлээлгэн өгөхөд барилгын эх хувь зураг олдоогүй. Үүнээс шалтгаалж улсын комисс хүлээж авах боломжгүй болсон. Эх хувь зураг олдоогүй тул ажлын явцын зургаар улсын комисс хүлээн авсан” гэв.

СХД-ийн 62 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Д.Саруултуяа “Өнөөдрийн байдлаар манай сургуульд 4634 сурагч суралцаж байна. Одоо өргөтгөлд хичээллэж байгаа ангиуд өнгөрсөн жилүүдэд Их засаг сургуулийн анги танхимыг түрээслэн хичээллэдэг байсан. Нийслэлээс өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулж, шинэ анги танхимд хичээллэх боломж бүрдүүлсэнд баяртай байна. Эцэг эхчүүд мөн эерэг сэтгэгдэлтэй байгаа. Өргөтгөлийн байранд 2, 4, 6, 9, 12 дугаар ангиуд хичээллэж байна. Нөөцөд байсан ширээ, сандлыг ашиглан хичээл хэвийн явагдаж байгаа. Харин кабинетын ширээ, сандал, шаардлагатай тоног төхөөрөмж болон спорт заалны тохижилт хийгдээгүй байна” гэв.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын барилгын хяналтын инженер Ж.Мөнхнаран “СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг барьж байсан гүйцэтгэгч компанийн гэрээг цуцалсан. Ингээд “Эм ди констракшн” ХХК-тай шинээр гэрээ байгуулж, нийслэлээс шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн гүйцэтгэлийг хийсэн. Тус компани энэ оны хоёрдугаар сард ажлаа хүлээн авч, арван нэгдүгээр сард бүрэн дуусгасан. Энэ хугацаанд түрээсийн байрны хугацаа дуусаж, 600 гаруй хүүхдийн хичээл цахимаар орж байсан. Өнөөдрийн байдлаар хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэлээ.

НЗДТГ-ын мэдээлснээр, НЗД-ын орлогч А.Амартүвшин тус сургуулийн сандал, ширээ, гал тогооны тоног төхөөрөмж, багшийн хэрэглэгдэхүүн зэрэг шаардлагатай зүйлсийг Боловсролын яаманд албан хүсэлт хүргүүлж шийдвэрлүүлнэ. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 178 сургууль, 350 гаруй цэцэрлэгийн 52 хувь нь их засвар шаардлагатай болсон бөгөөд үүнийг үе шаттай шийдвэрлэнэ гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээг хуваалцах :

3 thoughts on “Барилгын ажил нь есөн жил гацсан СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулжээ

  1. Secondary school math tuition plays аn essential role in Singapore,
    providing youг child ѡith motivational math experiences.

    Leh, wһat makеs Singapore number one in math internationally ɑh?

    Moms and dads, meet expectations ᴡith Singapore math tuition’ѕ balanced habits.
    Secondary math tuition promotes гesearch study stability.
    Τhrough secondary 1 math tuition, prevent overload
    еarly.

    Secondary 2 math tuition оffers restorative assistance f᧐r thosе falling Ьack.
    Іt stresses ᥙseful applications in secondary 2 math
    tuition curricula. Students benefit from secondary 2 math
    tuition’s concentrate ⲟn exam techniques. Secondary 2 math tuition eventually ϲauses higher ѕelf-esteem
    in math capabilities.

    Тһe stakes for secondary 3 math exams increase ԝith O-Levels approaching.

    Тop ratings open math management. Іn Singapore, it supports fundamental reasoning.

    Secondary 4 exams ɑppreciate dseply in Singapore’ѕ structure.
    Secondary 4 math tuition questions provoke. Ƭhis depth enriches Ⲟ-Level.
    Secondary 4 math tuition values.

    Mathematics іsn’t just exam material; іt’ѕ an indispensable skill
    in exploding AI, vital fߋr genomic sequencing.

    Genuine excellence іn mathematics ϲomes from love f᧐r
    it and daily real-ԝorld applications.

    Students gain fгom practicing pаѕt math papers fгom multiple schools Ьy enhancing tһeir numerical
    fluency fοr exams.

    Students in Singapore ϲan elevate tһeir math exam results
    սsing е-learning platforms for online tuition ᴡith gamification badges
    f᧐r motivation.

    Steady pom pi ⲣi, patents don’t fret leh, secondary school
    bus rides safe, no undue stress f᧐r your child ⲣlease.

    Feel free tߋ visit my blog post – aspire Hub math tutor Jobstreet

  2. Wonderful site you have here but I was wondering if
    you knew of any community forums that cover the same topics discussed in this article?
    I’d really love to be a part of online community where
    I can get comments from other knowledgeable individuals that share the same interest.
    If you have any recommendations, please let me know.
    Thank you!

    Here is my website – illegal adult sex

Fallon-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.