Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Итали Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй олон улсын арга хэмжээнд Хөвсгөл аймгийн Зүүн тайгын цаатан охин М.Хонгорзул оролцож, нүүдлийн мал аж ахуй, цаа бугын соёлын талаар эх орныхоо нэрийг өндөрт өргөж байна.
Тэрээр “Дэлхийн цаа буга маллагчдын холбоо 20 гаруй жилийн түүхтэй. Энэ холбоо нь цаатан иргэдийн тулгамдсан асуудлыг олон улсын түвшинд хүргэх, шийдвэрлэхийн төлөө ажилладаг. Энэ удаагийн арга хэмжээ нь Монгол Улсын санаачилга болох “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”–ийн нээлттэй давхацсан нь онцлог юм. Уг санаачилгыг дэмжих орнуудын хамтын ажиллагаа өргөжиж, дэлхийн хэмжээнд нүүдлийн соёл иргэншлийн үнэ цэнэ, бэлчээрийн тогтвортой ашиглалтын асуудал шинэ түвшинд хэлэлцэгдэж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр НҮБ болон олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, нүүдлийн мал аж ахуйг хамгаалах, бэлчээрийн доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов. Монгол Улс дэлхийн нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн эрх ашиг, амьдралын хэв маягийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулах зорилттой” гэв.
