Засгийн газар баялгийн хулгай, авлига, хар тамхи зэрэг үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх гэмт хэргүүдтэй хийж буй тэмцлийг эрчимжүүлэх зорилго бүхий Тусгай ажлын хэсэг байгуулснаас хойш хар тамхи, мансууруулах бодистой холбоотой тусгай ажиллагаа идэвхжиж, хэд хэдэн томоохон хэргүүдийг илрүүлээд байна.
Хууль хяналтын байгууллагууд энэ сар гарснаас хойших гурван хоногт их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн хоёр ч тохиолдлыг илрүүлжээ. Тухайлбал
С, Н, Б нарын зохион байгуулалттай бүлэг этгээд 12-р сарын 01-ний өдөр метамфетамин хэмээх мансууруулах бодисыг шингэн төлөвт оруулж, хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Энэ нь “шингэн мөс” гэж нэрлэгддэг мансууруулах бодис илрүүлсэн анхны тохиолдол гэж бүртгэгджээ.
Мөн улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт 12-р сарын 03-ны өдөр БНСУ-аас ирсэн илгээмжээр шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хил давуулахаар завдсаныг таслан зогсоожээ. ТЕГ, ЦЕГ, ГЕГ-ын хамтарсан “Суваг-2” арга хэмжээний хүрээнд уг хэргийг илрүүлсэн байна. Тус ачааг иргэн Л нь электрон тамхины шингэн гэж мэдүүлсэн байжээ. Түргэвчилсэн шинжилгээгээр 5 ширхэг хуванцар савтай 1 литр орчим шингэн нь сэтгэцэд нөлөөт бодис болох нь батлагдсан байна.
Сүүлийн үед гэмт хэрэгтнүүд сав баглаа боодол өөрчлөх, бараа бүтээгдэхүүнд шингээх, шингэн төлөвт оруулах зэргээр хар тамхи, мансууруулах бодисыг нуун далдлах болжээ. Тийм учраас хил гаалийн бүсээр зорчихдоо бусдаас бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг дайвар байдлаар авахгүй байхыг тагнуулын байгууллага анхаарууллаа.


I’ve learn a few just right stuff here. Certainly value
bookmarking for revisiting. I wonder how much attempt you set to make this type of excellent
informative site.
Also visit my homepage; Fincome Nexboost
You can definitely see your enthusiasm within the article you
write. The world hopes for even more passionate writers like you who are not afraid to mention how they
believe. All the time go after your heart.
my web site; casino games real money