Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Энэхүү хуулийн төсөл нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга замыг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

Тодруулбал, уг хуулиар газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангахад шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нэг сар буюу 30 хоногоос доошгүй хэрэглээний нөөцийг хадгалах агуулах барихад шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг олгох асуудлыг зохицуулна.

Тус хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон 92 гишүүний 69-ийнх нь дэмжсэн саналаар батлав. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.