Говь-Алтай: “Сайн үр – Сайхан ирээдүй” хүмүүнлэгийн үйлсийн арга хэмжээ зохион байгуулагдана

“Хамтын шийдэл – Хамгаалагдсан ирээдүй” хүүхэд хамгааллын хөтөлбөрийн хүрээнд бусдад тусалж, сайн үйлсийг түгээн дэлгэрүүлдэг хүүхдүүдийг урамшуулах, нийгэмд эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Сайн үр – Сайхан ирээдүй” хүмүүнлэгийн үйлсийн арга хэмжээ 12 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Тус арга хэмжээний хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдийг идэвхтэй оролцуулж, сайн үйлсэд татан оролцуулах замаар халамжийн хэт хандлагыг бууруулах, хариуцлагатай, энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэнэ. Мөн хүмүүнлэгийн үйлсэд идэвх санаачилгатай оролцож буй хүүхдүүдийг урамшуулж, тэдний сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой юм гэж аймгийн ЗДТГ- аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.