Говь-Алтай: Цогт сумын заган ойг нөхөн сэргээх эхлэл тавигдлаа

Япон Улсын Монгол дахь Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Говь-Алтай аймагт 108 сая мод тарьж ургуулах зорилтын хүрээнд Цогт сумын заган ойг нөхөн сэргээх, ойжуулах төслийн эхлэлийг тавилаа.

Энэхүү төсөл нь:
• Заган ойн экосистемийг сэргээн хамгаалах
• Биологийн олон янз байдлыг хадгалах
• Цөлжилтийн сөрөг нөлөөг бууруулах
• Ойг тогтвортой хамгаалж, зохистой ашиглах
• Орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
• Байгаль орчны талаарх мэдлэг, зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэж байна.

Төсөл хэрэгжсэнээр заган ойг хамгаалах, нөхөн сэргээх урт хугацааны тогтвортой менежментийг бүрдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн иргэдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм гэж Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Соёлын элч Шимамүра Иппэй-г хүлээн авч уулзлаа

Халал аргаар бэлтгэсэн махыг Катар Улсад экспортлоход хамтарна

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.