Сэтгүүлчид халдаж, танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо

Иргэн Ц.Оюунжаргал энэ сарын 10-нд Төрийн ордонд болсон сонсголын үеэр ажлаа хийж явсан Зөв.мн сайтын сэтгүүлч Т.Отгонсувдын биед халдаж, нүүр лүү нь нулимж танхайрсан. 

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, өчигдөр шүүхэд шилжүүлсэн.

Тэгвэл өнөөдөр /2025.12.18/ Ц.Оюунжаргалд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн тойргийн шүүхэд боллоо.

Шүүхээс Ц.Оюунжаргалд танхайрсан үйлдэлд нь Зөрчлийн хуулиар торгуулийн ял /100.000 төгрөг/ оноов.

Тэрбээр шүүхийн танхимд сэтгүүлчээс уучлалт гуйж, хийсэн үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Халал аргаар бэлтгэсэн махыг Катар Улсад экспортлоход хамтарна

Б.Түвшин: Арьс ширний үнийг өсгөх бүрэн боломжтой

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.