Б.Түвшин: Арьс ширний үнийг өсгөх бүрэн боломжтой

УИХ-ын гишүүн Б.Түвшин Малын арьс ширийг үнэд хүргэх, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд арьс шир боловсруулах, арьсан эдлэл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мон-Ирээдүй” ХХК-ийн боловсруулах үйлдвэрт ажиллалаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Түвшин:

“Тус компани жилд 1 сая ширхэг бог, 300 мянган бодын арьс боловсруулах хүчин чадалтайгаар тогтмол үйл ажиллагаа явуулж дотоодын 100 гаруй аж ахуйн нэгжийг үндсэн түүхий эдээр хангаж малын гаралтай түүхий эдийг үнэ цэнэтэй болгох, үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.


Үйлдвэрлэгчийн зүгээс:
– Манай улсад жилд 800 мянган ширхэг үхрийн арьс гардаг боловч түүний 70 орчим хувийг л боловсруулдаг. Үйлдвэрүүд түүхий эдийн дутагдалтай, цуглуулсан арьс шир нь зүсэгдэлт ихтэйн улмаас 80-90% нь гологдол болж үнэ цэнэ алдаж, үйлдвэрлэлийн өртөг өсдөг
– Үйлдвэрүүд түүхий эдээ байгууллагаас авахгүй бол НӨАТ-аас чөлөөлөхөө больсон, заавал хоршооноос НӨАТ цуглуулдаг болсны улмаас үндэсний үйлдвэрүүд малчдаас шууд арьс шир авах боломжгүй болсон
– Улмаар малчид бие дааж бизнесийн харилцаанд орох боломжгүй болж үхрийн арьс, хонь ямааны арьсаа үндэсний үйлдвэрт тушаасны урамшууллаа улсаас авах боломжгүй болсон.
– Үйлдвэрүүдийн усны төлбөрийг уул уурхайн компаниудаас өндөр үнээр тооцдог, тог цахилгааны хөнгөлөлт үзүүлдэггүй зэрэг олон асуудлыг шийдэж үйлдвэрлэгчдийг дэмжих шаардлагатай зэрэг олон чухал асуудлыг онцолж байв.

Цаашид малчдаас арьс, ширийг сум суманд цуглуулан авч үндэсний үйлдвэрүүдийн түүхий эдийн дутагдлыг нөхөх ложистикийн тогтолцоог бүрдүүлж арьс ширний үнийг өсгөх бүрэн боломжтой гэж дүгнэж байна” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Сэтгүүлчид халдаж, танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо

СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилжээ

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.