Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаан Улаанбаатар хотод баасан гарагт боллоо.
Хуралдаанаар талууд шатахуун, түлшний нийлүүлэлтийн асуудлыг хөндөж ярилцсан байна. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын талын дарга, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов шатахуун нийлүүлэх асуудлаар хоёр улс өндөр дээд түвшинд хэлэлцэн тохиролцсон гэдгийг онцлоод, хэрэгжүүлэх явцад гарч буй хүндрэлийг шийдэхийн тулд шуурхай арга хэмжээ авахаа илэрхийлжээ. Мөн тэрбээр ирэх оны нэгдүгээр сард нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж амлажээ.
Хуралдаанаар талууд мөн худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны талаар санал сонилцсон аж.
