Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн хүүхдийн тоо өдөрт 386-аар нэмэгджээ

Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна. Эмнэлэгт 2666 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 64.7% (1,725) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 138 тохиолдлоор нэмэгджээ.

Эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаагаас 49.5% (51) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс хоёр тохиолдлоор нэмэгджээ.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,464 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 65.3% (956) байна. Өмнөх өдрөөс 386 тохиолдлоор нэмэгджээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.