Говь-Алтай: Эрүүл мэндийн салбарын 50 албан хаагч 500 сая төгрөгийн орон сууцны дэмжлэгт хамрагдлаа

“Говь-Алтай 80+ эрүүл мэндийн хөтөлбөр”, “Төрийн албан хаагчийг орон сууцжуулах хөтөлбөр” 2025 оны хүрээнд Эрүүл мэндийн салбарын 50 албан хаагчдад орон сууцны дэмжлэг тус бүр 10 сая төгрөг, нийт 500 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг Монгол Улсын Их Хурлын Гишүүн О.Амгаланбаатар, Говь-Алтай аймгийн ИТХ-ын Дарга Л.Насанбуян Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат нар гардууллаа.

Алслагдсан, амьжиргааны өртөг өндөр бүс нутагт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдад төрөөс үзүүлж буй энэхүү бодит дэмжлэг нь тэдний тогтвортой ажиллах нөхцөлийг сайжруулах чухал хөрөнгө оруулалт болж байна.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Говь-Алтай: Эрүүл мэндийн салбарын 50 албан хаагч 500 сая төгрөгийн орон сууцны дэмжлэгт хамрагдлаа

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.