АИ-92 бензиний үнэ нэмэгдээгүй, ЕВРО-5 стандартын бензин 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна

Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Евро-5 стандартын АИ-92 автобензиний үнэ нэмэгдсэн бол Евро-2 стандартын АИ-92 автобензиний үнэ нэмэгдээгүй болохыг тус яамны холбогдох албан тушаалтнууд тайлбар өглөө.

АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалайгийн мэдээлснээр Евро-2 стандартын Аи-92 автобензинийн хил үнэ 705 ам доллар жижиглэнгийн үнэ нэмэгдээгүй литр тутамдаа 2590₮ байна. Харин Евро-5 стандартын Аи-92 автобензинийн хил үнэ 800-1050 ам.доллар буюу харилцан адилгүй үнэтэй орж ирж байгаа аж. Үүнтэй холбоотой Евро-5 стандартын АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.