Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын гишүүн Н.Алтаншагайгийн санаачилсан “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл” өнөөдөр /2025.12.23/ Төсвийн байнгын хорооны хурал дээр хэлэлцэгдэж, гишүүдийн олонх дэмжлээ.

Энэхүү төсөл дэмжигдсэнээр Монгол Улсад хэрэгжиж байгаа гурван том төсөл буюу

1. Газрын тосны боловсруулах үйлдвэр

2. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц

3. Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийн ажил бодитоор урагшлах юм.

“Энэ хууль батлагдсанаар шинээр зээл авахгүй. Харин авчихсан байгаа зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлж мега төслүүдийн өгөөжийг нь ард иргэд бодитоор хүртэх явдал юм” гэж хууль санаачлагч УИХ-ын гишүүн Н.Алтаншагай онцлов.

Энэ мэдээг хуваалцах :

Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлнэ

Хөгжлийн банк захирлуудынхаа орон тоог 40 хувиар бууруулахаар болжээ

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.