Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатаар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн Намын хорооны дарга Сун Таогийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 23–25-ны өдрүүдэд Хами аймагт ажиллалаа.
Тус айлчлалын хүрээнд Алтай сумыг цахилгаан эрчим хүчинд холбох асуудлыг эцэслэн хэлэлцэж, шийдвэрлэсний үр дүнд өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Алтай сум импортын 24 цагийн баталгаат цахилгаан эрчим хүчинд амжилттай холбогдов.
Эрчим хүчинд холбох үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Түвшин, О.Амгаланбаатар нар оролцож, тус сумын иргэдтэй уулзан, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.






