49 дүгээр сургууль хэрэглээний цахилгаанаа 100 хувь өөрсдөө үйлдвэрлэдэг боллоо

Нийслэлийн Ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн дээвэр дээр 72 ширхэг нарны хавтан суурилуулах ажил бүрэн дууслаа. Нарны хавтан суурилуулснаар цахилгааны хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр орлуулсан нийслэлийн анхны жишиг ногоон сургууль болж байна. Тус сургууль нь сар бүр цахилгааны зардалд 2-3 сая төгрөгийг зарцуулдаг. Энэ төлбөр дүүргийн төсвөөс хуваарилагддаг бөгөөд сэргээгдэх эрчим хүчний системд шилжсэнээр сар бүр 2-3 сая төгрөг хэмнэж буй. Ингэснээр төвийн эрчим хүчнээс хамааралгүй болж байгааг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул онцоллоо. Цаашилбал тус сургууль илүү үйлдвэрлэсэн цахилгаанаа төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх боломжтой болжээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2025 онд мэдрэлийн мэс заслын таван шинэ технологийг нутагшуулжээ

Гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангана

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.