Жирэмсэн эмэгтэйчүүдэд бичил тэжээлийн бэлдмэл түгээх аян эхэллээ

Жирэмсний үед аминдэм, эрдсийн хэрэгцээ 5-50 хувиар нэмэгддэг. Хоол тэжээлийн үндэсний 6-р судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд цус багадалт, төмөр, Д аминдэм, иодын дутагдал түгээмэл байгааг тогтоосон.

Тиймээс Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран гурван жилийн турш бүх жирэмсэн эмэгтэйчүүдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр хангах аяныг өнөөдөр улс орон даяар албан ёсоор эхлүүллээ.

Аяны хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан эхний хоёр жилийн хэрэгцээнд зориулсан 110,000 багц бэлдмэлийг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгөв.

Эх, нярайн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй бүх түншүүддээ талархал илэрхийлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийг НҮБ-ын Хүүхдийн Сан уриалж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулъя

Ерөнхий сайд Г.Занданшатар Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.