Өмнөговь аймгийн хэмжээнд 6–12 дугаар ангийн 9,840 хүүхэд, дотуур байрны 998 хүүхэд, цэцэрлэгийн 6,463 хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдах юм.
• Ерөнхий боловсролын сургуулийн 6–7 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны нэг өдрийн зардлыг 2,500 төгрөг,
• Ерөнхий Боловсролын Сургууль, Политехникийн коллежийн 8–12 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны зардлыг 4,500 төгрөгөөр тооцно.
• Ерөнхий боловсролын сургуулийн болон Политехникийн коллежийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн хоолны зардлыг нэг өдөрт 3,000 төгрөг,
• Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэг өдөрт 2,000 төгрөг болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, өдөр бүр сүү, тараг өгөхөөр болжээ.
Өмнөговь аймгийн Засаг дарга 2026 оны 01 тоот захирамжаар “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохион байгуулах тухай” шийдвэрлэж сумдын Засаг дарга нарт цахимаар танилцуулж, хоол үйлдвэрлэгчдэд хяналт тавьж ажиллах үүрэг болгосон байна.
