ЧД-ийн 22-р хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цогцолбор нь 1218.4 м.кв талбай бүхий зоорьтой гурван давхар бөгөөд барилга ашиглалтад орсноор тус хорооны 1105 өрхийн 4100 гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ, төрийн анхан шатны үйлчилгээг нэг дороос түргэн, шуурхай үзүүлэх боломж бүрдэж буй аж.
Тус цогцолборын барилгыг Эйч Ар Ви ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.

Энэ мэдээг хуваалцах :

З.Отгонхүү: Хөөмий бол Монгол хүн бүрийн мах, цусанд нь шингэсэн гайхалтай урлаг

БНХАУ-ын Засгийн газрын 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа сунгагджээ

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.