Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 853 вагон байна

2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 853 вагон байна. Үүнээс

– АИ-92 автобензин – 215 вагон буюу 12900 тонн,

– АИ-95 автобензин – 4 вагон буюу 240 тонн,

– Дизель түлш – 532 вагон буюу 31920 тонн,

– ТС-1 онгоцны түлш – 33 вагон буюу 1980 тонн болон бусад бүтээгдэхүүн 69 вагон тус тус байна. Мөн буух өртөөдөөр авч үзвэл,

Толгойт өртөө

– АИ-92 автобензин – 97 вагон

– АИ-95 автобензин -1 вагон

– Дизель түлш- 203 вагон

– ТС-1 – 33 вагон

Рашаант өртөө,

– АИ-92 автобензин – 5 вагон

– Дизель түлш – 18 вагон

Улаанбаатар өртөө,

– АИ-92 автобензин – 37 вагон

– Дизель түлш – 35 вагон

Дархан өртөө,

– АИ-92 автобензин – 6 вагон

– АИ-95 автобензин- 3 вагон

– Дизель түлш – 6 вагон

Сүхбаатар өртөөнд 15 вагон, Сайншанд өртөөнд 38 вагон дизель түлш тус тус байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 70 вагон Аи-92 автобензин, 232 вагон дизель түлш явж байна.

2026 оны 01 дүгээр сарын 01-нээс 05-ны өдрүүдэд нийт 15513 тонн Аи-92 автобензин, 19312 тонн дизель түлш тус тус орж ирээд байна. Тодруулбал, Сүхбаатар боомтоор 181 вагон буюу 11013 тонн Аи-92 автобензин, 312 вагон буюу 19312 тонн дизель түлш, Замын-Үүд боомтоор 75 вагон буюу 4500 тонн Аи-92 автобензин тус тус орж иржээ.

Энэ мэдээг хуваалцах :

Венесуэлийг удирдах гол үүргийг Марко Рубио хүлээнэ

2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-нд зохион байгуулна

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.