Оюутолгойн хуудуутай гэрээг Монголын эрх ашигт нийцүүлэх шаардлага хүргүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар “Оюутолгой” ХХК, хөрөнгө оруулагч “Рио Тинто” группын удирдлагуудад Оюутолгойн төсөлд Монголын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар хатуухан шаардлага хүргүүлэхээр болжээ. Талуудын хэлэлцээний хүрээнд Оюутолгойн гэрээний нөхцөлийг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх, 34 хувийн ногдол ашиг авах хугацааг тодорхой болгож, эрх тэгш зарчмаар үр ашиг хүртэх нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн тайлан, зардлыг ил тод, нээлттэй болгох, шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоог бодитоор хангах зэргийг шаардлагаараа хөндөх ажээ.

УИХ-аас өнгөрсөн оны 12-р сарын 02-нд “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан юм. Одоо хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ Монгол Улсын эрх ашигт хохиролтой байгааг шинжээчид дүгнэсэн, УИХ-аас энэ талаар олон шийдвэр гарсан ч өдийг хүртэл хэрэгжээгүй. Г.Занданшатарын Засгийн газар ямартай ч Оюутолгойн гэрээг баялгийн өгөөжийн дийлэнх нь монголчуудад ногддог байх Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх зоримог алхмууд хийж эхэллээ.

Энэ мэдээг хуваалцах :

More From Author

2025 онд гамшиг, ослын улмаас амиа алдсан хүний тоо өмнөх оныхоос 7.4 хувиар буурсан байна

Н.Цэрэнхүү: Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ганц ч өгүүлбэр байгаагүй

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.