БНХАУ-тай батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлнэ

Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе ахлах хурандаа Жан Сюляныг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэхэд атташе болон түүний албаны нийт бие бүрэлдэхүүн чухал хувь нэмэр оруулж ирснийг цохон тэмдэглэв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Хятад хоёр орны “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүх түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглээд цаашид хоёр талын батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцов.

Энэ мэдээг хуваалцах :

Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр илрүүлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно

One thought on “БНХАУ-тай батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлнэ

Leonardo-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.