“Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр–2026” үндэсний форум үргэлжилж байна

“Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр–2026” үндэсний форум өнөөдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Их танхимд панел хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Тус форум нь хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудыг олон талын оролцоотойгоор хэлэлцэж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцох зорилготой юм.

Форумд төрийн байгууллагын 50 төлөөлөгч, олон улсын байгууллагын 50 төлөөлөгч, нийгмийн түншлэлийн байгууллага болон төрийн бус байгууллагын 50 төлөөлөгч, боловсрол сургалтын байгууллагын 50 төлөөлөгч, мөн 200 ажил олгогчийн төлөөлөл оролцож байна.

Оролцогчид хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүү, ур чадварын нийцэл, технологийн нөлөө, ирээдүйн ажлын байрны чиг хандлага зэрэг асуудлыг панел хэлэлцүүлгийн хүрээнд хөндөн ярилцаж, бодлогын болон практик шийдлийн талаар санал дэвшүүлж байна.

“Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр–2026” форум нь төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, боловсролын салбарын уялдаа холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чиглэсэн чухал арга хэмжээ болж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.