Ширээний теннисний ААШТ өнөөдөр эхэллээ

Ширээний теннисний Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Казахстаны Астана хотод эхэллээ.

27 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах энэхүү тэмцээн долоо хоног үргэлжлэх бөгөөд 22 орны 213 тамирчин өрсөлдөх аж. Манай улсаас найман тамирчин тэмцээнд оролцох бөгөөд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд М.Мөнх-Очир, Г.Сэр-Од, Б.Анхбаяр, М.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Болор-Эрдэнэ, Ө.Балжинням, М.Ундрам, Б.Эгшиглэн нар өрсөлдөнө.

Тус тэмцээнд тамирчдаас гадна олон улсын шүүгч Х.Дамдинбаяр, Б.Давааням, Я.Болд нар шүүгчээр ажиллах юм. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.