БЗД-ийн 38-р хороонд 1500 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах Баганат өргөө цогцолбор хотхонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1500 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгаж, ашиглалтад орууллаа.

НЗДТГ-ын мэдээлснээр, тус сургуулийн барилга нь тэнхлэгээрээ 72.2 м х 30.0 м хэмжээтэй, нийт 8789.38 м.кв бүхий зоорьтой 4 давхар юм. Нийт 3 блок барилга бөгөөд 45 анги танхим, 5 кабинет, номын сан, лаборатори, спорт заал -2 , багш нарын өрөө, эмчийн өрөө, гал тогоо болон бусад зориулалтын өрөөнүүдтэй.

Спорт заалны барилга нь тэнхлэгээрээ 39.0 м х 18.0 м хэмжээтэй бөгөөд 9.82 м х 4.5 м хэмжээтэй хүзүүвчээр сургуулийн үндсэн барилгатай холбогдоно. Мөн гадна тохижилтын ажлын хүрээнд явган хүний зам, авто зогсоол, гадна гэрэлтүүлэг, ногоон байгууламж болон бусад тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тус сургуулийн барилгын ажлыг “Баганат өргөө” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “БЗД-ийн 38-р хороонд 1500 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо

  1. I appreciate, result in I discovered just what I was taking
    a look for. You’ve ended my 4 day lengthy hunt! God Bless you man. Have a great
    day. Bye

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.