Б.Батцэцэг: Уламжлалт мэдлэгийг орчин үеийн технологитой хослуулахад төрийн бодлогоор тусална

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Баянхонгор аймгийн Заг суманд ажиллан, малчид, төлчдийн зөвлөгөөнд оролцож, иргэдийн санал бодлыг нь сонслоо.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

“Тус сум 409 малчин өрх, 750 гаруй малчинтай, энэ жил 120 гаруй мянган мал тоолуулсан нь нутаг орны эдийн засаг, амьжиргааны гол тулгуур мал аж ахуй хэвийн, тогтвортой байгааг илтгэж байна.
Сумын Засаг дарга Т.Нямжаргал болон иргэдийн зүгээс багуудыг үүрэн холбооны сүлжээтэй болгох хүсэлтийг онцлон тавьсан. Энэ бол зөвхөн холбоо харилцааны асуудал бус, малчдын аюулгүй байдал, боловсрол, эрүүл мэнд, зах зээлийн хүртээмжтэй шууд холбоотой чухал асуудал бөгөөд энэ чиглэлд бодитой дэмжлэг үзүүлэхийн төлөө ажиллана.

Мөн Загийнхан газар тариалан эрхэлж эхэлж буй нь онцлох сайхан мэдээ байлаа. Энэ жил 40 айл улаан буудай тариалж, цөөнгүй өрх чацаргана тарьсан байна. Туршлага, техник технологийн хувьд дутмаг тал байгаа ч суралцаж, шинийг нэвтрүүлж, үр дүнд хүрнэ гэсэн итгэл нь тэдний ярианаас тод мэдрэгдэж байв. Энэ санаачилгыг бүрэн дэмжиж, уламжлалт мэдлэгийг орчин үеийн технологитой хослуулахад төрийн бодлогоор тусална гэдгээ илэрхийллээ. Учир нь Загийн голын хөндийд ахмад үеийнхэн маань тариа, будаа тариалж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн, амжилт алдраа дуурсгаж явсан түүх бий. Өнөөдөр тэр уламжлал дахин сэргэж, шинэ үеийн гараар үргэлжилж байгааг харах сайхан байлаа” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

БЗД-ийн 38-р хороонд 1500 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо

ХХААХҮ-ийн дэд сайд Бор Аргалантын аймаг дундын отрын бүсэд ажиллалаа

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.