Говь-Алтай, Баянхонгор аймгийн 3 сумын нутгийг дамнан оршдог тус отрын бүсэд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 28, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 15, Хүрээмарал сумын 4 өрх отроор өвөлжиж байна. Бор Аргалантын аймаг дундын отрын бүсэд хонинд толгойд шилжүүлснээр 35184 толгой мал тавлаг сайхан өвөлжиж байгаа аж.
Дэд сайд Б.Нямжав Бор Аргалантын аймаг дундын отрын бүсэд өвөлжиж буй Л.Дагвадоржийн отрын гэрээр зочилж залуу малчдын залгамж халаа, хязгаар нутгийг хэдэн малчид л эзэнтэй байлгаж байгаа тухай хөөрөлдөв. Сумын удирлага, отрын бэлчээр хариуцсан мэргэжилтэнтэй отрын бүсийн нөхцөл байдлыг ярилцаж, тодрууллаа.
Замын худгийн өвс тэжээлийн бааз гэж том байгууламж оторчдод өвс тэжээл, ундны болон малын усан хангамж, үсчин, халуун ус зэрэг ахуйн үйлчилгээг бүрэн үзүүлдэг чухал обьект өнөөдрийн байдлаар эзэнгүйдэж, үйл ажиллагаа зогсонги байгааг дахин сэргээх, усан хангамжийн хүрэлцээг сайжруулж бэлчээрийн бүрэн ашиглалтыг нэмэгдүүлэх, отрын бүс нутгийн хойд хэсэг Дэлгэр сумын малчдын зуслангийн газартай давхцах зөрчил гардаг асуудлуудыг холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шийдвэрлэх тухай ярилцлаа.



