УИХ-ын гишүүн Ж.Галбадрах Булган аймгийн боловсролын салбарынхантай уулзлаа

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах Булган аймагт ажиллаж байна. Тэрбээр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа бөгөөд салбарынхныхаа дуу хоолойг сонсох ажлаа ийнхүү эхлүүлээд байна.

Уг уулзалтад Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар оролцжээ.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: “Судалгаанд үндэслэн боловсролын салбарт нэн яаралтай хэрэгжүүлэх 10 гол чиглэлийг тодорхойлсон бөгөөд эдгээр нь орон нутгийн багш, ажилтнуудын санал, тулгамдсан асуудлуудтай нийцэж байгаа нь онцлог. Булган аймагт сүүлийн 10 гаруй жил сургуулиуд, дотуур байрны барилга гэх мэт хөрөнгө оруулалт дутмаг байсныг багш нар онцолж байлаа.

Боловсролын чанарыг сайжруулахын тулд хамгийн түрүүнд анхдагч хэрэгцээгээ хангах ёстой гэж үздэг. Иймээс шаардлагатай сургуулиудыг нөхөж барих, багшийн хомсдлыг арилгах бодит шийдлүүдийг санал болгож, дуу хоолойгоо хүргэлээ.
Цаашид эдгээр саналуудыг бодлогын түвшинд нягтлан, судалгаанд суурилсан дүгнэлт гарган, холбогдох хууль тогтоомжид тусган ажиллах болно.
Өнөөдөр Булган аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзаж, салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.