“Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлагад иргэд асуулт, саналаа илгээх боломжтой

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 01-р сарын 17-нд МҮОНТВ-ээр олон нийттэй шууд ярилцах гэж байна. “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлага бямба гарагийн 17:00-20:00 цагийн хооронд гурван цаг үргэлжлэх бөгөөд иргэдийн аж амьдрал, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл болон бусад сэдвээр нээлттэй ярилцаж, байр сууриа илэрхийлнэ. Иргэд асуулт, саналаа И-Монголиа, D-gov.mn сайт, “11-11” төвөөр дамжуулан урьдчилж өгөх боломжтой аж.

Асуулт, санал авах шугам 2025 оны 01-р сарын 13-ны 15:00 цагт нээгдэнэ гэж Засгийн газрын ХМОНХГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.