Непалын батальоны бие бүрэлдэхүүн Монголын энхийг сахиулагчдад талархал илэрхийлжээ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Өмнөд Судан дахь Энхийг сахиулах ажиллагаа (UNMISS)-ны хүрээнд Непал Улсын Хүчний нөөцийн 1 дүгээр батальон (NEPFRB-1)-оос Монгол Улсаас тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй штабын офицер, цэргийн ажиглагч офицер, цэргийн багийн төлөөллийг хүндэтгэн нөхөрсөг уулзалт, “Happy Hour with Mongolian Peacekeepers” арга хэмжээг энэ сарын 10-ны өдөр Жуба хот дахь UN House-д зохион байгуулжээ.

Энэхүү арга хэмжээг Непалын батальоны бие бүрэлдэхүүн санаачлан Монголын энхийг сахиулагчдыг хүндэт зочноор урьсан нь UNMISS ажиллагааны хүрээнд олон үндэстний энхийг сахиулагчдын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлж, хоёр улсын энхийг сахиулагчдын соёлын хүндлэл, энхийг сахиулагчдын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тод илэрхийлэл болж, Монгол Улсын энхийг сахиулагчдын нэр хүндийг олон улсын түвшинд тодотгон харуулсан үйл явдал болсон юм.

Энэ үеэр Непалын батальоны захирагч уригдан ирсэн зочид болон Монголын энхийг сахиулагчдад энхийн үйлсэд оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэж, халуун талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Үндэсний ахлах төлөөлөгч, хурандаа Ж.Хоролсүрэн үг хэлж, Непалын Хүчний нөөцийн батальоны хамгийн шилдэг ахлагчийг дурсгалын зүйлээр шагнаж, урамшууллаа.

Соёлын хөтөлбөрийн үеэр Непалын цэргийн алба хаагчид Монголын “Амар байна уу” дууны аянд Монгол бүжиг бүжиглэж мэндчилсэн нь онцлог бөгөөд содон байж, оролцогчдын талархлыг хүлээсэн юм гэж ЗХЖШ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

3 thoughts on “Непалын батальоны бие бүрэлдэхүүн Монголын энхийг сахиулагчдад талархал илэрхийлжээ

  1. Unquestionably believe that which you said. Your favorite justification appeared
    to be on the net the easiest thing to be aware of. I say to
    you, I definitely get irked while people consider worries
    that they plainly don’t know about. You managed to
    hit the nail upon the top as well as defined out the whole thing without having side effect , people can take a signal.
    Will likely be back to get more. Thanks

  2. Can I just say what a comfort to uncover a person that truly understands what they’re talking about over the internet.
    You actually know how to bring a problem to light and make it important.
    More people must check this out and understand this side
    of the story. I was surprised you’re not more popular
    given that you definitely possess the gift.

sex dangerous-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.