УИХ-ын гишүүн О.Саранчулууны ахалж буй Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо хуралдлаа

МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо анхдугаар хурлаа хийлээ.

Тус хороог УИХ-ын гишүүн О.Саранчулуун ахалж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, оролцоо, хүртээмжийг төрийн бодлого, хууль тогтоомж, төсөв, төлөвлөлтийн төвд байршуулж, бүх салбарт саадгүй, тэгш оролцоотой хөгжлийн шинэ загварыг бий болгохоор зорин ажиллаж байна.

Цаашид дараах 5 дэд хороог байгуулж ажиллахыг УИХ-ын гишүүн О.Саранчулуун онцлов.

  • Улс төрийн оролцоог хангах
  • Эдийн засгийн оролцоо, эрхийг хангах
  • Судалгаа шинжилгээ, бодлого боловсруулах
  • Боловсролын салбарын оролцоо, хүртээмжийг хангах
  • Эрүүл мэнд, сэргээн засах бодлогын дэд хороодыг тус тус байгуулна.

Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Саранчулууны хувьд Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд “Гэрээсээ гарцгаая” нөлөөллийн аян, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг дэмжих шошгоны төсөл зэргийг эхлүүлжээ. Тус бодлогын хорооны Нарийн бичгийн даргаар намын Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газрын улс төрийн ахлах ажилтан Э.Улсболд ажиллаж байна.

Бодлогын хорооны хуралд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, намын Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ болон намын дэргэдэх байгууллагуудын төлөөлөл оролцлоо. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.