Япон улсын нийслэл Токио хотод пара пауэрлифтингийн “2026 Japan National Para Powerlifting Invitational Championships” тэмцээн энэ сарын 17-18-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, 59 кг-д Д.Жигмэд, 65 кг-д А.Амартайван нар оролцсон байна. Тэмцээний 59 кг-ын жинд Даваа-Очирын Жигмэд цээжнээс 153 кг-ыг шахсанаар мөнгө, 65 кг-ын жинд А.Амартайван 157 кг-ыг шахсанаар алтан медаль хүртсэн юм.


Түүнчлэн 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 240 кг-ыг шахсанаар алтан медаль хүртжээ.

Ийнхүү Япон улсад болсон тус тэмцээнээс Монголын пара пауэрлифтингийн Үндэсний шигшээ багийн гурван тамирчин оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.
